СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-01-24

Г.Эрдэнэгарьд: Сар шинийн баярыг хэдийд тэмдэглэхийг Ерөнхий сайд тогтоох ёстой

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Монголчууд Төгс буянтын шинэ зурхайг харж сар шинийн баяраа тэмдэглэдэг. Харин ахмад настан Г.Эрдэнэгарьд Шар зурхайн тооллоор сар шинийн баярыг тэмдэглэх учиртай бөгөөд энэ жилийн сар шинийн баяр 2-р сарын 1-нд болох учиртай гэв. 

Ахмад настан Г.Эрдэнэгарьд:

-Шар зурхай бол төв Азийн нүүдэлчдийн түүхийн уламжлал дээр зохиогдсон. Хубилай хааны зарлиг, Богд хааны лүндэн буулгаснаар Шар зурхайг Монголчууд ажил амьдралдаа мөрдөлгүй Төгс буянтын шинэ зурхайг хэрэглэж байна. 

Шар зурхай маш сайн зурхай учраас Хятад, Япон, Тайланд зэрэг Дорно Азийн арваад улс хэрэглэж байна. Түүний дотор БНХАУ-д, Өвөрмонголд, Шинжаань, Хөх нуурт амьдарч байгаа монголчууд ашигладаг. Малчдын олон мянган жилийн туршлагад суурилан шар зурхай зохиогдсон.

1963 онд тэр үеийн улс төрийн товчоо Хятадтай харилцаа муу байсан учраас арай өөрөөр тэмдэглэе гэж шийдсэн бололтой. Гэхдээ би эдийн засагч хүн. Түүхч, он тооллын мэргэжилтэн биш. Тиймээс энэ тухай судлах, тогтоох хэрэгтэй гэж бодож байна. 

Энэ асуудлаар сүүлийн зургаан жил би Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комисст найман удаа өргөдөл, гомдол хүргүүлсэн ч хариу алга. Ингээд МУ-ын Шинжлэх Ухааны академид энэ талаар нээлттэй хэлэлцүүлэг хийе гэсэн. Тийм ч учраас академич нарт хандсан. Хэрэв Төгс буянтын зурхай зөв гэж нотолбол би бууж өгнө. Ямар ч өргөдөл, гомдлын хариуг сарын дотор өгөх ёстой. Гэтэл одоог болтол хариу алга гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.99

Төгс буянтаараа явна аа. Өвгөд маань хятадаас зөрөх гэж албаар сонгосон зурхай.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.99

Харах царайны эрүүл биш ийм хүмүүсийг битгий хөөргөж бай. Хэдэн жилийн өмнө хууль гаргаад нэгмөсөн шийдчихсэн асуудал. Шинийн нэгэн хэзээ тохиох нь ямар ч ач холбогдолгүй, харин аль зурхайгаар явах, аль улсыг дагах, эсвэл өөрийн толгойгоор шийдэх эсэх нь бидний хүсэл зоригийн асуудал юм.

Оёоо
2 жилийн өмнө
66.181.160.73

Хачин хачин юм ярдаг их мэдэгч болох гэсэн хүн олон болжээ

Зочин
2 жилийн өмнө
66.181.177.173

ХУЖАА ТАГНУУЛ ИЛ ТОД АЖИЛЛАДАГ БОЛЖ ДЭЭ.

Сэтгэлтэн
2 жилийн өмнө
66.181.161.60

Хужаа зурхай дагуулах байна уу

Зочин
2 жилийн өмнө
192.82.87.90

Нэгэнт шийдэгдэн тогтчихсон асуудал Заавал хятадыг дагах албагүй Бас нэг өтөлсөн этгээд больж үз

Gaihmaaraa
2 жилийн өмнө
66.181.161.22

Hachin muusain hun segnuud nam bnaa 2 huvaana lam bnaa 2 huvaana uls oron bnaa 2 huvaana zurhai bnaa 2 huvaana haashaa alnuud vè aliig ni dagah ni zuv yum be

Зочин
2 жилийн өмнө
202.179.25.82

Энэ жил шинийн нэгэнд 2 ны сар гарна гээд байх юм, тэнгэрээ л харцгаая даа. Тэр л шийдэгээ, буруу зөвийг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.