СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зэвсэгт хүчин дэх бичигдээгүй дүрэм нэг ангийн захирагчийг амиа алдахад хүргэв үү

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт өнгөрсөн долоо хоногт болсон байна. Энэ үеэр зэвсэгт хүчний нефть хангалтын ангийн захирагчаар томилогдоод удаагүй нэгэн офицер таалал төгсжээ.

Түүний нас барсан шалтгааныг хэд хэдэн эх сурвалж энэ салбар дахь бичигдээгүй, тогтсон “дүрэм, журам”-тай холбоотой хэмээж буй юм. аж. Энэ бичигдээгүй “дүрэм, журам”-ын дагуу арга хэмжээ нь дээрх цугларалтын төгсгөлд голдуу болдог гэнэ.

Үүнд бэлтгэн дээрх ангийн захирагчаар томилогдоод удаагүй М болон өөр нэг бус ангийн удирдах албан тушаалтан сархад хүртсэнээс энэ харамсалтай явдал болсон аж. . Зэвсэгт хүчинд хариуцлага хүлээлгэх явдал шударга бус гэдгийг зарим алба хаагч хэлдэг. Бага тушаалын офицер, ахлагч нар архи ууж, хэрэг зөрчилд холбогдож, нэг нь нас барсан тохиолдолд хамт байсан ахлагч нарыг халсан тохиолдол нэг бус.

.
Зэвсэгт хүчний алба хаагчтай холбоотой өөр нэг таагүй мэдээ байгаа нь нэгэн ангийн сургагч ахлагч цолтой Г гэх хүн согтуудаа эхнэрээ зодож хөнөөсөн явдал. Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дахь батлан хамгаалах салбарын алба хаагчдын амьдардаг хотхонд тэрбээр архи хэтрүүлэн хэрэглэж, эхнэр Н-ийг хардан зодож амийг нь бүрэлгэсэн байна. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж буй агаад хэргийн холбогдогч Г энхийг сахиулах ажиллагаанаас ирээд удаагүй байхдаа ийм хэрэг үйлдсэн гэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (13)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

yatsan gazar geheeree dandaa iim muuhai herguud gardag bnaa

Зочин
2 жилийн өмнө
122.201.21.9

Архи, арми хоёр нэг дор байж болдоггүй л юм даа

лхагвасүрэн
2 жилийн өмнө
64.119.27.122

энэ уншаад харамсаж байна сархад хэтрүүлж хэрэглээд эрүүл мэндэд нь нөлөөлсөн байх

Зочин
2 жилийн өмнө
192.82.89.28

Батлан хамгаалахын Сайд гэж Цэрэгт алба хаасан эсэх нь ч бүү мэд Нэг Улс төрч томилогддог болсоор удлаадаа Уг нь БХ ын сайд Ендон Дорж Цог г.м жинхэнэ цэргийн мэргэжилтэн жагсаалын цэргээс Гэнэрал болтлоо дэвшссэн асар өндөр нэр хүнд бүхий хүмүүс томилогдон цэрэг армийг удирдан ажилладаг байсан Арми ч одоогийнх шиг баахан танхай этгээдүүд цугларачихсан юм л нэгнээ алж хядаад байдаггүй сонсогддоггүй л байсан даа

ёрёос
2 жилийн өмнө
66.181.161.50

Манай армид энхийн цагт үхэл тасрахаа байжээ, байсгээд л үхэл ...... .

иргэн
2 жилийн өмнө
150.129.142.201

Буруу номын буруу сайдтай болснноос цаг бусын үхэл батлан хамгаалах салбарт тасрахаа болилоо гэх юм билээ.

Анна
2 жилийн өмнө
202.179.24.156

Монголын зэвсэгт хүчин Ардчилагчдын буянаар нохойн хороо эргүүчүүдийн оромж болсон. Юм болгоноос ашиг мөнгө харсан арчаагүй новшнууд

Тревога
2 жилийн өмнө
66.181.189.120

Улс түмнээрээ архичид дээрээс нь өдөрт хэд хэдээрээ архи хэтрүүлэн хэрэглээд хөлдөж үхэж бна. Тэдний тухай нийтлээч

Зочин
2 жилийн өмнө
64.119.17.112

Ийм тангараг бай

Хүн
2 жилийн өмнө
66.181.161.54

Арми шаал хоцрогдцон шд офицерууд нь хөөрхий 2хон жил бэлтгэгддэг ихэнх нь суга амьсгалууд армид харина толгой хоосон офицеруудийнхаа хажууд мундаг ахлагч нар зөндөө

Зочин
2 жилийн өмнө
192.82.78.35

Сайхан шударга нуруутай, цэргийн цолтой хүнээр Батлан хамгаалахын яам, Хууль зүйн яаманд сайд тавих юмсан!

Ёхммм
2 жилийн өмнө
192.82.78.35

Сайхан шударга нуруутай цэргийн цолтой хүнээр Батлан хамгаалах, Хууль зүйн яам хоёрын сайдыг тавих хэрэгтэй байна.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.87

Зэвсэгт хүчинд бичигдээгүй дүрэм гэж байлгүй юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.