СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-01-24

Нийслэлийн хэмжээнд малын өвчин бүртгэгдээгүй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “. 2022 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд  нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 227, аврах ажиллагааны 15, нийт 242 удаагийн дуудлагын дагуу ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд анхаарал татсан бас нэг асуудал нь ус мөсний халиа дош үүсэж, голын эрэг дагуу аж төрж буй айл өрхүүдэд хүндрэл учирч эхэлжээ. Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн нийт 19 хорооны нутаг дэвсгэрт халиа дош үүсэж, нийслэлийн Геодези усны барилга байгууламжийн газар болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт үйлчилгээний хэлтсийнхэн халиа дошоог арилгах ажлыг зохион байгуулжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд 31 ажилтан албан хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 120 метр далан байгуулан, 220 метр суваг татаж урсцыг чөлөөлж иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Улсын хэмжээнд малын өвчлөл буурахгүй байгааг Онцгой байдлын газрын дарга анхаарууллаа. Одоогоор нийт 17 аймгийн 106 суманд шүлхий, нэг аймгийн нэг суманд боом, нэг аймгийн гурван суманд арьс товруутах өвчин бүртгэгдээд байгаа аж. Харин нийслэлийн хэмжээнд малын өвчин бүртгэгдээгүй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.