Йемений хойд хэсэг өнгөрөгч баасан гарагт хэд хэдэн агаарын дайралтад өртсөний улмаас 70 гаруй хүн амиа алдаж, 138 орчим хүн шархаджээ.
Энэхүү агаарын довтолгоо нь Саада дахь хорих газар, харилцаа холбооны төв зэрэг хэд хэдэн объектыг онилсон байна. Халдлагын үеэр амь үрэгдсэн иргэдийн тоо нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд тус улсын интернэт сүлжээ бүхэлдээ тасарчээ.
Орон нутгийн Онцгой байдлын алба хаагчид болон хүмүүнлэгийн байгууллагын сайн дурынхан нурангид дарагдсан хүмүүсийг гаргаж авахын тулд үргэлжлүүлэн ажилласаар байгаа аж.
Уг халдлагын цаана хэн байсан нь одоогоор тодорхой болоогүй байгаа ч 2015 онд Йемен-Хутичуудын дайнд хөндлөнгөөс оролцсон Саудын Араб тэргүүтэй эвслийн үйлдэл байж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.