Туркийн алдарт сэтгүүлч Седеф Кабасыг тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг доромжилсон зүйр үг хэрэглэсэн гэх хэргээр баривчилжээ.
Хатагтай Кабас өнгөрөгч бямба гарагт Истанбул хотод баривчлагдсан бөгөөд шүүх хурал болохоос өмнө түүнийг шоронд хорих шийдвэр гаргасан байна. Тус сэтгүүлчийг сөрөг хүчинтэй холбоотой телевизийн сувгаар Ерөнхийлөгч Эрдоганыг онилсон зүйр үг хэлсэн хэмээн буруутгаж байгаа юм. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол тэрээр 1-4 жилийн хорих ял сонсож магадгүй аж.
Хэргийг тодруулбал, Седеф Кабас "Tele1" сувгийн шууд дамжуулалтын үеэр "Титэм зүүсэн хүн ухаалаг болдог гэх маш алдартай зүйр үг байдаг. Гэхдээ энэ нь худлаа гэдгийг бид харж байна. Бух ордонд орж ирлээ гээд хаан болдоггүй, ордон нь амбаар болдог" гэж хэлжээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Фахреттин Алтун энэхүү явдлыг "хариуцлагагүй" үйлдэл хэмээн буруушааж, "Сэтгүүлч гэгдэх хүн үзэн ядалт түгээхээс өөр зорилгогүйгээр манай Ерөнхийлөгчийг илт доромжиллоо" гэж мэдэгдсэн байна. Харин Седеф Кабас энэ бүхнийг эрс няцааж байгаа юм.
Режеп Тайип Эрдоган Туркийн Ерөнхийлөгч болсноос хойш олон мянган хүн түүнийг доромжилсон гэх хэрэгт унасан бөгөөд 2020 онд ийм төрлийн хэрэгтэй холбоотой 31 мянга гаруй мөрдөн байцаалтын ажиллагааг явуулжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
zuv shdee hun duraaraa doromjildog humuusig bugdig ingevel taarna