СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-01-23

ӨЭМТ-үүдийн эмч, ажилтнуудын 35 хувь нь халдвар аваад байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын холбогдох албан тушаалтнууд 2022 оны 01 дүгээр сарын 22-нд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллажээ.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн "Ачит гар", "Тэгш мэнд", "Энэр—Ази", Сонгинохайрхан дүүргийн "Баянбигэр", "Цэцэгхайрхан", Хан-Уул дүүргийн "Чанд авиа", Баянзүрх дүүргийн "Өнөр энх мэнд", "Энх-Агшин", "Оч манал", Баянгол дүүргийн "Усан түрүү", "Учрахуй" өрхийн эрүүл мэндийн төвд 2-4 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байсан аж.

Өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн тусламж үйлчилгээ, Ковидын хариу арга хэмжээний тасралтгүй байдлыг ханган ажиллах, өвчтөний эрэмбэлэн ангилалт, дархлаажуулалтын үйл ажиллагаанд анхаарч ажиллах чиглэлийг өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудад өгчээ.

Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын 35 хувь нь цар тахлын халдвар авсны улмаас хүний нөөцийн дутагдалтай байгааг энэ үеэр хэлсэн юм.

ӨЭМТ тус бүр ор зохицуулах багт 7 хоногт 20-30 хүнийг илгээдэг билээ. Орны хүлээгдэл дундажаар хоёр хоног байгаа тухай өрхийн эмч нар ярьжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.