Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 2,766 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 1,633 нь Улаанбаатар хотод, 1,133 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 61-80 насны нэг иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо нийт 2,021 болж байгаа юм.
Одоогийн байдлаар нийт 10,935 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 3,661
Хүндэвтэр - 6,292
Хүнд - 889
Нэн хүнд - 93 хүн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.