СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-01-23

Өргөө амаржих газарт халдвартай 260 эх хэвтэн эмчлүүлж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны ТЗУГ-н дарга П.Эрхэмбаяр, ЭТҮГ-н дарга Ж.Нарангэрэл нар 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-II, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн улаан бүсэд ажиллажээ.

Энэ үеэр эмнэлгүүдийн Ковид-19 халдвартай жирэмсэн, төрсөн эх, нярайд үзүүлж буй тусламж үйлчилгээний байдалтай танилцаж, хэвтэн эмчлүүлж буй жирэмсэн, төрсөн ээжүүдийн санал хүсэлтийг сонсож, байна.

Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв II-д коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчдийн 27,8% нь хүүхэд, 31,4% нь жирэмсэн эмэгтэйчүүд байгаа аж. Харин

Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт тус эмнэлгийн 41, АШУҮИС -ийн 10, нийт 51 резидент эмч нар коронавируст халдварын тусламж үйлчилгээнд хуваарийн дагуу ажиллаж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.