СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2022-01-22

Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад дансаа ашиглуулсан иргэдийг шалгаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэл хотын хэмжээнд хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг газрыг илрүүлсэн байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байранд О.А /эр 22/, Б.Б /эр 23/ нарыг цалинжуулан Б.Б /эр36/, Э.А /эр 35/ нар нь Хууль бусаар . Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан Б-д дансаа ашиглуулсан иргэдэд холбогдуулж Нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн мөрийтэй тоглоом болон энэ төрлийн хууль бус үйл ажиллагааг зохион байгуулдаг тул түрээслүүлсэн өөрсдийн эзэмшлийн орон сууц, обьектуудад тогтмол хяналт тавьж, интернет банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ard
2 жилийн өмнө
202.9.46.8

фэсээрл их покерууд ямарууд нь удаан ажилаад ард иргэдииг шулаад байнааа зүгээрл казиногоо нээгээч ядаж татвар

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.125

fc-r dvvren l onloin poker bn shalgadag yumuu

Хаяам
2 жилийн өмнө
192.82.76.57

Монгол сайтаар тоглохоо болиод цаашид гадаадын сайтад бүртгүүлэн тоглох тохиолдол огцом ихсэх бололтой. Энэ нь гадагшаа тогтмол валью урсан гарна гэсэн үг. Хувь хүний өөрийнх нь сонголт шүү дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.