Английн "Б төлөвлөгөө" цар тахлын эсрэг арга хэмжээ ирэх долоо хоногийн пүрэв гаргаас дуусах бөгөөд иргэд олон нийтийн газарт заавал амны хаалт зүүж, "Ковид паспорт" үзүүлэх шаардлагагүй болно гэж Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.
Тэрээр "Омикроны давлагаа үндэсний хэмжээнд оргилдоо хүрсэн гэж эрдэмтэд үзэж байна. Иргэд одоогийн арга хэмжээг сайн дагаж мөрдөн, нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байгаа тул "А төлөвлөгөө" рүү эргэн орно" хэмээн Парламентын гишүүдэд хэлсэн байна.
Шинэ дүрэм журмын хүрээнд, шөнийн цэнгээний газар болон томоохон арга хэмжээнд нэвтрэхэд "Ковид паспорт" шаардахгүй бөгөөд халдвар авсан хүмүүсийг зайлшгүй тусгаарлалтаас чөлөөлөх аж. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ангидаа амны хаалт зүүх шаардлагагүй болох юм. Түүнчлэн, иргэдийг гэрээсээ ажиллахыг зөвлөсөн удирдамжийг даруй цуцална гэж тус улсын Засгийн газрын зүгээс тэмдэглэжээ.
Гэсэн хэдий ч иргэдийг хаалттай эсвэл хөл хөдөлгөөн ихтэй газарт амны хаалт зүүхийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
солиороллл