СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НӨАТ-ын сугалааны системийн мэдээллийг өөрчилсөн хүмүүс 143 саяыг хахуульд авчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Татварын ерөнхий газрын харьяа Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв (ГТСМТТ)-ийн ажилтнуудтай нийлж, татварын байгууллагын нууцлал бүхий мэдээллийг задруулан аж ахуйн нэгжийн татварын өрийн мэдээллийн системд өөрчлөлт хийж устган, тухайн аж ахуйн нэгж, иргэдээс хахууль авч байж болзошгүй хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд 2021 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр илрүүлэн шалгаж эхэлсэн билээ.

Цагдаагийн байгууллагынхан тус төвийнхөн болон татварын байгууллагынхныг шалгаад НӨАТ-ын хуурамч бичилт хийж, иргэн аж ахуйн нэгжийг залилж, төсөвт төвлөрүүлэх их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийдэг бүлэг хүмүүс байж болзошгүйг тогтоосон юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын улсын байцаагч Н.Ж гэгч нь ГТСМТТ-ийн мэргэжилтэн Х.Т, М.У нартай хуйвалдан дээрх гэмт хэргийг үйлдэж, тухайн аж ахуйн нэгж, иргэд болон НӨАТ-ын хуурамч бичилт хийж, татвар төлөхөөс зайлсхийсэн хүмүүсээс 143 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон.

Улмаар дээрх гурван хүнтэй хамт хэд хэдэн аж ахуйн нэгжийн албан тушаалтан, иргэдийг яллагдагчаар татаж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхнээр үргэлжлүүлэн шалгуулахаар шилжүүлсэн гэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (24)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.190

Төр засаг Хууль бус гэж үзэж байгаа бол яаж шийтгэхийг нь харж л байя. Өөр юу хийж чадах вэ дээ.

Зочин
2 жилийн өмнө
103.26.195.161

Монгол улс маань дээд доод аль ч шатандаа үнэхээр сүйрч авилга, мөнгөний төлөө яахаас буцахгүй болжээ.

Дорж
2 жилийн өмнө
66.181.177.33

Төрийн албаруу үхэн хатан зүтэгдэгийн нууц нь энэд л байгаа юм!!!!!!!!!

сонгогч
2 жилийн өмнө
103.57.95.106

нөт ын суглааг өөрчлөн иргэдэд шууд тодорхой % г өгч бх иргэд голдуу 10 % ийг авах саналтай байгааг анхаарна уу

Зочид
2 жилийн өмнө
66.181.161.25

Яахаар дарга даамалгүй дуйвар хийгээд байдаг юм бэ эдний хөрөнгий нь тултал нь хураадаг хууль хуульч байдаг болоосой энэ талаар урд хөршөөсөө явж туршлага судлаач эрхэм гишүүд ээ

Зочин
2 жилийн өмнө
202.9.41.0

Чааваас даа гэж

Зочин
2 жилийн өмнө
103.57.94.29

Төрийн төлөө зүтгэх сэтгэлтэй хүнийг авч ажиллуулаач, шуналтай ёс зүйгүй ажилтан авсны гай. Дарга нь гээд бас хэцүүхэн хүүхнүүд бдаг ш тээ. Улаан цагаан биеэ үнэлэгч хүүхэн ТЕГ т дарга хийгээд л явахын

Зочин
2 жилийн өмнө
192.82.70.36

Луйварчдыг шалгах хэрэгтэй ядарсан ард түмэн сугалаанд хожих ямар ч аргагүй нь луйвар байсан юм байна даа. НӨАТ-ЫН сугалааны асуудал !!!!

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.87

Угаасаа луйвар гэдгийг аль эрт л хэлээд бичээд байсан шүү дээ. IT гийн орчин тойрны хүмүүс мөн ч их хожсон доо.

Зочин
2 жилийн өмнө
64.119.24.250

Хайр найргүй шалгаж, илчилж явдаг газар нь явуулах ёстой байх, иргэд хүртэх ёстой мөнгөнөөс байнга хахууль хүртдэг бүлэг давхрага үүсчээ

Мөнхцэцэг
2 жилийн өмнө
66.181.161.92

Хулгай хийж болно мөнгөтэй бол ял авахгүй аргалж болдог болно гэад дээдчүүл зааж үлгэр дуурайлал үзүүлж бхад дурайхгүй яах юм

Иргэн
2 жилийн өмнө
202.126.88.210

НӨАТ-д асуудал их бий дээ.Ялангуяа сугалаанд ч гэсэн.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.91

Энэхүү уралдааныг одоо зогсоох л үлдэж байна.хэлж яриад л байдаг, шуналтнууд улам л шунаад байдаг...цаг хугацаа өнгөрөөд л байдаг...яалтай ч билээ.

Зочин
2 жилийн өмнө
139.5.216.164

Энэ төрийн санхүү хяналтын нөхдүүд яасан ханаж цаддангүй нөхдүүд бна аа.

Зочин
2 жилийн өмнө
202.21.108.45

1н т л илрүүлсэн юм бол нэр усийг нь бүтэн таваач

төр
2 жилийн өмнө
202.9.46.149

төриин мөнгө хоосрох биш гэсэн шиг нам намын бөгс долоогчууд баяжсаарл

Иргэн
2 жилийн өмнө
203.91.115.51

НӨАТ бол татвар биш болиулах ёстой

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.61

Turiin ner ashiglaj iimerhuu hereg hiisen humuusiin yaliig changa ugch hun alsnii daitai awch uzeh heregtei teguul ggui boloh bhdaa. Arai heterhii yumaa

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.46

Иймэрхүү Татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийг зарлан мэдээлэх хэрэгтэй шүү. Татвараа багасгахын тулд мөнгө өгч энэ байдлыг үүсгэж байгаа нь үнэн .

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.42

Ямар удаан шалгадаг юм бэ? Буруу зөвийг нь хурдан шийдээч. Төрийн албаны нэр хүнд гутаадаг хүмүүсийг нэрий нь нуух ч хэрэггүй. Шударга нэгнийхээ нэр хүндийг унагаж байх юм.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.42

Яасан шалгаж дуусдаггүй хэрэг вэ? Төрийн албаныхны нэр хүндийг гутаагаад байх юм. Нэр усыг нь нуугаад байх хэрэггүй л юм байгаа юм даа. Ийм улс төрд байх ёсгүй.

Зочин
2 жилийн өмнө
192.82.67.137

Засагт гарсан хар шар хувалзнуудыг тэнгэр ниргээсэй!!!!

DR. PRADHAN
1 жилийн өмнө
197.211.63.70

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. PRADHAN
1 жилийн өмнө
197.211.63.70

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.