Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Эхэн худаг” гэдэг газар тус сумын харьяат иргэн А-гийн 4 настай хүүхэд энэ сарын 20-ны өдрийн 10:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид А /4 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Ховд сумын чиглэлд явж байхад нь орон нутгийн иргэд 20 цагт тус багийн “Шар хөтөл” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 10 км-т/-аас эсэн мэнд олсон гэсэн тул Онцгой байдлын газрын бүлгийг замаас нь буцаажээ.
Эх сурвалж: ОБЕГ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.