СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-01-21

Үнэ ханш: Хонь, үхрийн махны үнэ бага зэрэг буурчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Өнгөрсөн долоо хоногт хонины ястай мах нэг кг нь дунджаар 11262 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 13943 төгрөгийн үнэ ханштай байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10000 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 16500 төгрөг байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 10000 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14500 төгрөгөөр худалдаалж байна.

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1410-1800 төгрөг, 1-р зэргийнх 1310-1600 төгрөг, 2-р зэргийнх 969-1200 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1410-1800 төгрөг, 1-р зэргийн гурил 1216-1600 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1430-1600 төгрөгийн үнэтэй байна.  

“Барс” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 1400 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнээр буюу 1600 төгрөгөөр худалдаалж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 2.7 хувиар буурч дунджаар 1171 төгрөгөөр, байцай 1.7 хувиар буурч дунджаар 2430, хүрэн манжин 0.3 хувиар өсч 3791 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.