СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм хүйтэн байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Улаанбаатарт: Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 21, 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст цас орохыг анхааруулж байна.

2022 оны 01 сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр өдөртөө 9-14 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

2022 оны 01 дүгээр сарын 22-26 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Сарын 22-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 22, 23-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.