СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарын эрхийг дахин түдгэлзүүлэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Өмгөөлөгч Б.Баасанцогт нартай зүй бус үйлдэл гаргасан нь бичлэгээр баримтжуулагдсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт холбогдох хэргийг Шүүхийн сахилгын хороо өнөөдөр дахин хэлэлцлээ. 

“Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас гомдол гаргасны дагуу Шүүхийн сахилгын хороо 2021 оны тавдугаар сарын 15-нд хуралдаж, Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж, Д.Болдбаатарын цалинг 6 сар 30 хувиар хасаж шийтгэл ноогдуулсныг тэд давж заалдсан юм. 

Шүүхийн сахилгын хорооны хурлаар өмнөх шийдвэрээ баталгаажуулж, Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг түдгэлзүүлж, Д.Болдбаатарын цалинг 6 сараар хасаж шийтгэл ноогдуулснаа хэвээр үлдээлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.26.193.160

Олон ч хүний толгой залигсан могой нар даа

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.116

Америк улс яагаад өндөр хөгжилтэй вэ гэж их гайхдаг байж билээ, гэтэл тэнд шүүхийн тогтолцоо нь маш сайн хөгжсөн юм билээ. Монголд шүүхийн нэр хүнд тогтолцоонд хүмүүс итгэх итгэл алдагдвал энэ улс тэгээд гахай нохойн хороо болно гэсэн үг. Манай улс тэр өндөр хөгжил мөгжил байг ядаж justice system нь сайн байх хэрэгтэй байна. Тэгвэл хүмүүс ядаж авилгалаар биш тоглоомынхоо дүрмийн дагуу амьдрана.

Бадмаа
2 жилийн өмнө
103.57.95.159

Баасан Цогт гэж хүнийгээ шийтгэсэн юм уу? 2 залуу хүний амьдралыг устгаад хаячихлаа. ХАЙРАН залуусын амьдрал харамсалтай бнаа!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.