Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.
Түүний гаргасан өргөдлийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар шийдвэрлэн хариу өгөх юм.
Тэрбээр Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр өнгөрсөн оны долдугаар сарын 6-ны өдөр томилогдсон юм. Энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө тэрбээр "Утааны эсрэг ээж, аавууд" ТББ-ын тэргүүнээр мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж байжээ.
Хэд хоногийн өмнө түүнээс утаа буурсан эсэх талаар сэтгүүлч тодруулахад "2016 онтой харьцуулахад утаа 47 хувиар буурсан. Чиг үүргийнхээ хувьд утааг бууруулах ажлыг Засгийн Газар хариуцах ёстой" гэж хариулсан нь ажлыг нь өгүүлэх шахалт болсон гэж эх сурвалж дурдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.