"Пфайзер" коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тун нь хүмүүсийг "Омикрон" хувилбарын халдвараас хамгаалахад хангалтгүй байж магадгүй гэж Израилын эрдэмтдийн хийсэн судалгаагаар тогтоогджээ.
Нийт 150 эрүүл мэндийн ажилтныг хамруулсан судалгаанаас харахад, вакцин тариулсны дараа оролцогчдын цусан дахь эсрэг биеийн хэмжээ нэмэгдсэн боловч энэ нь байнга хувьсан өөрчлөгддөг "Омикрон"-оос хамгаалахад хангалтгүй байсан аж.
Энэхүү судалгааны ахлах Гили Регев-Йочай энэ талаар "Дөрөв дэх тунг тарьснаас хойш хоёр долоо хоногийн дараа иргэдийн эсрэг бие маш сайн нэмэгдсэн бөгөөд гурав дахь тунгийн дараагаас ч илүү өндөр үр дүнтэй байсан. Гэвч "Омикрон"-ы халдвараас хамгаалах хэмжээний өндөр байж чадаагүй" хэмээн мэдээлсэн байна.
Израилын эрдэмтэд "Пфайзер" вакцины хоёр дахь нэмэлт тунгийн аюулгүй байдал, үр нөлөөг шалгах эмнэлзүйн туршилтыг өнгөрөгч 12 дугаар сарын 27-нд эхлүүлсэн бөгөөд дор хаяж дөрвөн сарын өмнө гурав дахь тунгаа тариулсан эрүүл мэндийн ажилтнууд дээр туршилт хийжээ.
Тус улсын Эрүүл мэндийн яамны зүгээс 60 ба түүнээс дээш насны иргэдэд дөрөв дэх тунг тарихыг зөвшөөрснөөс хойш 500 мянга гаруй хүн хамрагдаад байгаа юм.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.