СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-20

УИХ-ын НББХ чуулганы хуралдаанд 14 хуулийн төсөл батлуулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны намрын ээлжит чуулганы хуралдаанд ажилласан тайлангаа танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 12 удаа хуралдаж, Байнгын хорооноос чуулганы нэгдсэн хуралдаанд 14 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 1 төслийг батлуулжээ.

-Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих УИХ-ын тогтоол болон Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах чиглэлээр Байнгын хороо Эрүүл мэнд, Улсын онцгой комисс, Хүний эрхийн Үндэсний комиссын мэдээллийг сонсож үүрэг чиглэл өгч ажилласан.

Мөн, Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийг хэрэгжилтийг хянан шалгаж Засгийн газарт тогтоолоор чиглэл өгсөн. Ахмад настны тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.