Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр өчигдөр орой албадан саатуулжээ.
Энэ талаар УБТЗ-ын эх сурвалжуудаас тодруулахад “АТГ-ынхан шалгаж байгаа нь үнэн. Хорьж шалгаж буй, эсэхийг нь мэдэхгүй” гэлээ. Хууль хяналтын байгууллагынхан “одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” хэмээв.
Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр Ж.Пунцагийг бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.
Тэрбээр хууль сахиулах байгууллагынханд шалгуулсан, шүүхээс ял шийтгүүлсэн явдал нэг бус. 2019 онд түүнийг тагнуулын байгууллагынхан шалгаж эхэлсэн ч тэгсхийгээд мартагдсан. Үүнээс өмнө Гадаадын иргэн, харьяатын газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2014 онд “Си ар си жи девеломент Монголиа” ХХК-ийн удирдах албан тушаалтан БНХАУ-ын иргэнээс орчуулагчаар нь дамжуулан таван сая төгрөгийн хахууль авч, визийн хугацаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан хэрэгт холбогдож байв. Уг хэрэгтээ шүүхээс нэг жил зургаан сар хорих ял шийтгүүлж байсан билээ. Түүнээс өмнө цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа бусдын биед хүнд гэмтэл учруулсан, танхайрсан хэрэгт ял шийтгүүлж байсан гэдэг.
Эх сурвалжуудын бидэнд өгсөн мэдээллээр түүнийг үргэлжлүүлэн хорих, эсэхийг шүүх өнөөдөр шийдвэрлэх аж. 2019 онд тагнуулын байгууллага шалгаж эхлэх үед мөн л албадан саатуулж байсан ч төд удалгүй суллагдсан билээ.
Энэ удаа шүүх хэрхэн шийдвэрлэснийг бид цаг тухайд нь мэдээлэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хууль бусаар олсноосооо өгөөд хууль бусаар гараад ирнэ биз
МАНАН гийн байдаг л кадр ирэх сонгуулиар би хэлмэгдсэн хүн гээд нэр дэвшээд гараад ирэх байх.
Hot suurin gazriin hulgaichuudaa hurdan barij duusaad sum aimgiin avilgach darga naraa shalgaachee ted chini dendej bna shuu
Дарваан хартай нийлж жинхэнэ идсэн гардаа одоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэнэ биз
Vл бvтэх гаруудыг ясыг нь цайтал суулга! Мэдээж Энэ нехер асуудалтай, хужаа нартай бол бvр ч ойр дотно бдг нехер дээ! Муу лалараас их юм гарна даа! Сайтар шалгаж, хялайлгаад егех хууль, шvvх бн уу!
Байгууллага хувь хүнийг шалгадаг, зөрчил дутагдал илрүүлдэг бүхэл бүтэн АУДИТ-ын дарга гээд бгаа энэ нөхрийн удирдлаганд ажилладаг хүмүүс нь ичиж бгаа байх даа.Яаж шалгалт хийнэ дээ. Хэн ч итгэхгүй.
Urd n avilgagiin hereg hiij bsan.butehgui nuhriig hen tomiluulsan ve.Herlen ch gesen tsever hun bish.Ta nariin shahaa uls.orniig sehruulj bn.Hun shahdagaa MAN darga nar bolimoor.
333