ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 3119 тохиолдол шинээр илэрсэн байна.
Үүний 1725 нь нийслэлд, 1394 нь орон нутагт бүртгэгджээ. Хоногт 61-80 насны гурван иргэн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар 9748 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 47172 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 3214 нь хөнгөн, 5579 нь хүндэвтэр, 879 нь хүнд, 76 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 1306 хүүхэд, 698 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.