Монголчууд бид олон жаргалан дундаас эрүүл явах нь дээдийн жаргалан гэж үздэг. Эрүүл байхын тулд урьдчилан сэргийлэх шаардлагатай хэдий ч дараах шинж тэмдэг илэрч байвал та хорт хавдар туссан байхвий хэмээн хэт их айж цочирдох хэрэггүй ажээ.
1. Давтагддаг байсан зовиур дахин илрэх
Толгой өвдөх, ханиалгах зэрэг зовиур үе үе илэрдэг байсан бол та тийм ч их санаа зовних хэрэггүй. Магадгүй та хорт хавдраас арай хөнгөн өвдсөн байж болно.
2. Хэсэг хугацаанд зовиурлах
Хорт хавдар туссан үед шинж тэмдэг нь хэдэн долоо хоног, сараар буюу урт хугацаанд зогсолтгүй зовиурлаж илэрдэг. Хэрэв танд тохиолдсон өвчин шаналал тэрхэн зууртаа эдгэж байвал санаа зовох хэрэггүй байна.
3. 40-өөс доош насны бол
Хэвлий, уушги, умайн хүзүүний зэрэг ихэнх хорт хавдрууд 40-өөс дээш насанд үүсдэг. Өвчтнүүдийн ердөө нэг хувь нь 40-өөс доош насны залуус байдаг байна.
4. Тамхи татдаггүй бол
Та архи, тамхи хэрэглэдэггүй, эрүүл бус хүнснээс татгалздаг бол хорт хавдраар өвчлөх магадлал бараг байхгүй гэсэн үг. Тамхи татдаг хүмүүс 14 өөр төрлийн хорт хавдраар өвчлөх магадлалтай.
5. Толгой өвдөх
Таны бие организм хэрхэн ажиллаж байгааг маш сайн ажиглах хэрэгтэй. Ихэнх хүмүүс огцом үсрэх зэргээр тархиа доргиох үед ихэвчлэн толгой нь өвддөг.
6. Хөх хөндүүрлэх
Ялангуяа эмэгтэйчүүдэд илүү хамааралтай. Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирэх үед хөх хөндүүрлэх нь бий. Хэрэв таны хөх ч бас эдгээр өдрүүдэд хөндүүрлэдэг бол санаа зовох хэрэггүй байна.
7. Эмчдээ итгээрэй
Ихэнх хүмүүс шинжилгээний хариугаа авсан ч сэтгэл зовнисон хэвээр байдаг. Тиймээс таны бүх юм зүгээр гэвэл та эмчдээ итгэж, тайван байх хэрэгтэй.
8. Хөндүүртэй булцуу
Мэдээж хэрэг аль ч төрлийн хавдар үүссэн тохиолдолд булцуу бий болдог. Гэхдээ тийм ч хөндүүртэй байдаггүй. Харин заримдаа таны биеийн хаа нэгтээ хөндүүртэй уйланхай, булчирхай бий болбол тийм ч айх зүйл биш.
Эх сурвалж: www.signsyou.com