Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Ж.Наранмандах болон Б.Баярмаа нарт холбогдох, бусдыг залилсан хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уржигдар хэлэлцэхээр товлоод байсан юм.
Гэвч шүүгдэгч нарын нэгнийх нь өмгөөлөгч цар тахлын халдвар авсан учраас хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ. Улмаар ирэх сард уг хэргийг хэлэлцэхээр болсон байна.
Дээрх хоёр шүүгдэгч иргэн Т, Э нарын үл хөдлөх таван хөрөнгийг БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр, түргэн шуурхай борлуулж өгнө хэмээн эзэмших, өмчлөх эрхийг нь нэр дээрээ шилжүүлэн аваад залилан мэхэлж 1.5 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан шалгалтаар тогтоогдсон гэдэг. Мөн иргэн Б.Баярмаа нь тендерт шалгаруулна, Хонконгоос хөрөнгө оруулалт татаж өгнө гэх зэргээр 2013-2019 оны хооронд 26 иргэнээс нэг тэрбум гаруй төгрөг мэхэлсэн хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дүүргийн Онцгой комиссын дэд дарга албан тушаал хашиж буй Ж.Наранмандахад өнгөрсөн аравдугаар сард ЗХЖШ-ын даргын тушаалаар хурандаа цол сэргээн олгосон юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Bi bas neg zaliluulsan hun bn