СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-01-19

Өвлийн олимп, паралимпын эрх авсан тамирчдад Засгийн газраас нэг удаагийн урамшуулал олгоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Ирэх хоёрдугаар сард эхлэх Бээжингийн өвлийн олимп, паралимпад оролцох Үндэсний шигшээ багийн тамирчдад нэг удаагийн урамшуулал олгох болсныг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа

-Засгийн газраас "Үндэсний шигшээ багийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 156-р тогтоолыг 2021 оны тавдугаар сарын 27-нд баталсан. Уг тогтоолоор Үндэсний шигшээ багийн тамирчдын нийгмийн баталгааг хангахад бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор "Токио 2020" зуны олимп, паралимпад оролцох эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон юм.

Иймд ".

Өвлийн олимп, паралимпын эрх авсан шигшээ багийн тамирчдад бэлтгэл сургуулилтаа чанартай гүйцэтгэж, дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчидтай өрсөлдөж амжилт гаргах үндсэн нөхцөлийг бүрдүүлэхэд Засгийн газраас олгож буй энэхүү дэмжлэг сэтгэл зүй болоод санхүүгийн бодит дэм болно гэж үзэж байна.

2022 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид өвлийн олимп, паралимпын наадамд оролцох 3 эрх авсан байна. Цаашид манай тамирчид тэшүүр, биатлон, пара гүйлтийн цанын спортын төрөлд тус бүр 1 эрх авч, эрхийн тоогоо гурваар нэмэгдүүлэх өндөр магадлалтай байгааг холбогдох албаныхан хэлж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.