СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МЭЕГ-ын албан тушаалтнуудын хэрэгт Энэтхэгийн талаас тайлбар ирүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын албан тушаалтнуудыг эрх мэдлээ урвуулж, улсын төсвийн их хэмжээний хөрөнгө завшсан гэх үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн наймдугаар сараас хойш шалгаж буй билээ.

Тус газрын даргаар ажиллаж байсан Д.Түмэндэмбэрэл /Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар чөлөөлөгдсөн.Сур/, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батсүх нарыг уг хэрэгт холбогдуулан тухайн үед цагдан хорьж байв.

Манай улс бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 2016 оноос өмнө ОХУ-ын Владимр хот дахь Бүх холбоотын мал эмнэлгийн холбооны улсын үйлдвэрээс авдаг байсныг больж, Энэтхэгээс зах зээлийн үнээс өндөр ханшаар авсан байдаг. Тодруулбал, 2016 онд 15 сая тун вакциныг 337.5 мянган ам.доллар буюу нэг тунг нь 0.0225 центээр худалдаж авч байж. Харин 2017-2020 онд дөрвөн удаа Энэтхэгийн “Heister biosciences Limited” гэх хувийн үйлдвэрээс нэг тунг нь 0.093 центээр шууд гэрээ байгуулан худалдан авсан юм билээ. Дэлхий зах зээл дэх ханшаас өндөр үнээр бог малын мялзангийн эсрэг вакцин худалдан авсан нь мөнгө угаасан, албан тушаалаа урвуулсан, авлига, хээл хахуулийн гэмт хэрэг байж болзошгүй гэж үзэн АТГ-ынхан шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.

МЭЕГ-аас зарласан тендерийн төлбөрөөс , орон сууц, хаус худалдан авч мөнгө угаасан байж болзошгүй хэмээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Уг хэргийн мөрдөн байцаалт нэлээд удааширч байгаа юм. Учир нь Энэтхэгийн хууль сахиулах байгууллагынханд хүсэлт илгээж, “Heister Bioscineces Limited” компанийнхнаас нь тайлбар авахаар болсон аж. Тус улсын талаас хараахан хариу ирүүлээгүй учраас шалгалт удааширч буй юм билээ.

Энэ мэтээр авлигын гэмт хэрэг улс, үндэстэн дамнан гарч, гадаад улсын банк, санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хэвшил оролцох нь нэмэгдэж байгаа учраас АТГ-ынхан гадаад улсын холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран ажилладаг. Ингэхдээ Монгол Улс иргэн, эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээд шилжүүлэх, ялтан шилжүүлэх гэрээ байгуулсан 20 орчим орноос гадна Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдсэн улстай хөрөнгө буцаах, мэдээлэл солилцох чиглэлээр нягт хамтран ажилладаг юм. Үүний хүрээнд 2021 онд гадаадын дөрвөн улсаас 20 тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан авчраад буй билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ккк
2 жилийн өмнө
66.181.161.4

Санхүүгийн дарга нь улаан авилгачин, ааштай шулам байдаг гэсэн

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.82

Цаад компани юу гэхээс шалтгаалаад хамгаалагдана гэж үзэж байгаа бол буруу юм. Бусад улсад өгсөн үнээсээ өөр үнээр монгол улсад өгсөн бол манай монгол улс олон улсын гэрээ конвенцуудад орсны үр дүн юусан билээ. Шулуухан хэлэхэд энэ бол цаг хожиж буй хэрэг болохоос биш шууд утгаараа ямар ч тэнэг хүн ойлгогдохоор гэмт хэрэг юм. Заяатын Батсүх нь одоо ичихгүй МЭЕГ-н дарга болохоор зүтгэж байна гэж байгаа. Тэнд очиж хэргээ баллах, үргэлжлүүлэн хулгай л хийнэ биз.

Zochin
2 жилийн өмнө
66.181.176.141

Uvsuud hulgai hiihgui bol noir n hurdeggui yum baih daa. B bish Z Batsukh baih. Genet bayajij Zaisangiin amand house tsoo shine Land avaad baisan n iim uchirtai baij dee.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.25

Хууль, шүүхийн байгууллага нь шалгаад үнэн мөнийг тогтоох бизээ. З.Батсүх бол одоогийн мал эмнэлэгт байгаа ганц лидер шүү! МЭЕГ дарга яг тохирох зангарагтай, мэдлэгтэй залуу.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.67

МЭEГ угаасаа хэдэн балай юмнаас болоод мал эмнэлэгийн нэр хүнд унасан Хувийн малын эмч нараа хөсөр хаясан Батсүхийн хийсэн хууль гууль шиг юм Малын Эмч нарынхаа эрх ашгийг хөндсөн хууль гаргасан

Zochin
2 жилийн өмнө
192.82.73.175

Odoogiin mal emnelgiig avch yvj chadah hun Z.Batsuh gedeg ni un shuu. Mal emnelegiin ner hund odoo ymar bgaa bileee de Shuljii uvchinuu mongoloor neg taraatsan hul tolgoi ni oldohgui l bna. Biznes hiideg hund unah unaa oroh oron neeh holiin muruudul bish bh

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.