Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм. Энэ үеэр сэтгүүлчдийн асуусан зарим асуултад тайлбар өгсөн юм.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Хүүхдийн мөнгөний тухайд ЗГ-аас сонголт бий болгох боломжийг олгож байгаа. Үүн дээр цахимаар сонголт хийх эсвэл сар бүр сунгах нь төвөгтэй бол нэг удаа очоод сонголтоо хийх боломжтой.
Одоогоор 1 сая 210 мянган хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна. Үүнээс 1 сая 100 мянга нь сонголтоо хийжээ. Цахимаар сонголтоо хийх энэ үйл явц маш сайн, үр дүнтэй байна гэж харж байна. Төрийн санд хадгалуулах эсвэл банканд хадгалуулах хоёр сонголт байна. Бид 2009 оноос хойш хадгаламжийн даатгалын системд шилжсэн. 20 сая төгрөг хүртэлх хадгаламж аль ч төрлийн банканд хадгалагдсан тухайн мөнгө эрсдэлгүй гэсэн үг.
Өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгө 20 мянган төгрөг байхад дор хаяж, 20 хувь нь хадгаламжиндаа үлддэг байсан. Цаашид, эцэг эхчүүд маань хадгаламж, хуримтлалын тухай хүүхдүүддээ ойлгуулах хэрэгтэй. 0-18 насны хүүхэд дор хаяж 22 сая төгрөгийн хадгаламжтай болох боломж байна. Ирээдүйд худалдан авах чадвартай, хуримтлалтай иргэн болох юм.
Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлын тухайд Нийгмийн даатгалын багц хуулийг ЗГ-т өргөн барьсан. Тэтгэвэр, тэтгэмжийг хэдэн хувиар нэмэх нь ЗГ-ын төсвөөс хамаарна. Цаашид 2019 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байсан шиг дунд хугацааны бодлогоороо нэмэх талаар анхаарч ажиллана гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Eniig songoson humuus erguuleed buulgaval taarna hutsaad bhiin umhii ni shnuud ulsiin mungu isejbuuj bayjdagaa bolimoor ym
Mash zuv songolt shuu.hadgalamjind hiih ni zuv.etseg ehchuud shal bemu yumand ureed duusna shuudee.Herev uguugui bol yah baisan yum be zaluuchuudaa.hurimtlaltai bolj sur
Хүүхдийн мөнгийг өөрсөдөд нь.ирээдүйд нь хадгалах нь зөв.болбол л хадгалах хэрэгтэй.харин банкуудад итгэл тиймхэн байх юм