СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-19

Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын ажилд олон улсын тендер зарлана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Өнөөдрийн засгийн хуралдаанаар гарсан шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа.

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар зам тээврийн салбартай холбоотой хоёр гол асуудлыг хэлэлцлээ.
Нэгдүгээрт, 2013 онд гарсан 28-р  Монгол Улсын тогтоолыг эрчимжүүлэхээр боллоо. Монгол Улсад хэрэгжих төмөр замын бүтээн байгуулалт, 2010 онд УИХ-аас батлагдсан төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт заасан 1,2 дугаар үе шатны үйл явцыг гүйцэтгэх ажлыг "Монголын төмөр зам" ТӨХК-д олгосон тогтоол бөгөөд өнөөдөр үүний биелэлтийг ярилцаад 2020-2024 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссаны дагуу баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцуулахыг хэвээр үргэлжлүүлэхээр болсон.

Баруун босоо чиглэлийн төмөр замын хувьд Артсууриас Нарийн сухайт Шивээхүрэн чиглэлийн 1255 орчим км төмөр зам, зүүн босоо чиглэлийн Чойбалсангаас-Хөөт-Бичигт чиглэлийн нийт 420 орчим км төмөр зам баригдахаар төлөвлөгдөж байна.

 "Монголын төмөр зам" ТӨХК Монголын болон гаднын хөрөнгө оруулагч, баруун зүүн чиглэлд байгаа уул уурхайн компаниудтай хамтран төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарлаа. Үүний үр дүнд Монгол Улсад нийт 4700 км орчим урт төмөр замын сүлжээ бий болох ба үүнд шинээр нэмэгдэх нь 2725 км байх юм. Эдгээрээс гадна

Хоёрдугаарт, Монгол улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтад орсон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөлд олон улсын тендер зарлахаар боллоо. Өмнөх гүйцэтгэл нь хангалтгүйн улмаас цуцалсан туршлага бий. Тиймээс цаашид хурдны авто замын бүтээн байгуулалтад олон улсын нээлттэй тендер зарлах нь зүйтэй хэмээн үзлээ. Тендерийг ойрын хугацаанд зарлана.

Замын-Үүдэд саатаад байгаа чингэлэг тээвэртэй холбоотой асуудал хэзээ бүрэн шийдэгдэх талаар тодруулахад

-. 900 орчим чингэлэг гэдгийг манай консулын газрынхан мэдэгдсэн. 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр  эхний тээвэрлэлт хийгдснээс хойш нийт 495 чингэлэг хилээр орж ирсэн. Энэ эрчээрээ өдөрт 60 орчим чингэлэг тээвэрлэнэ гэж тооцвол энэ сарын сүүлээр түгжирсэн байсан чингэлгийг бүрэн татаж дуусна. Тээвэрлэлийн үнэ хоёр дахин нэмэгдсэн гэдэгтэй санал нийлэхгүй байна.

Дарханы зам хэзээ ашиглалтанд орох вэ?

-Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ 2023 онд 100 хувь дуусга гэдэг чиглэл өгсөн. Энэ дагуу ажил төлөвлөгдөөд явж байна. Гуравдугаар 15-наас эхлээд ажил эхлээд явна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
172.58.141.182

Jenko gatsaag arilab uu da

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.