Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа чингэлэг тээвэртэй холбоотой мэдээлэл өглөө.
Тэрээр "Замын-Үүд, Эрээн боомттой холбоотой мэдээллийг Шадар сайд өгсөн. Замын-Үүд авто боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, тус боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэх талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсэд хэсэгчилсэн байдлаар энэ сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1 хүртэл онцгой дэглэм тогтоосон.
Эрээн боомтын гаалийн баталгаат талбайд хуримтлагдаад байсан 985 чингэлгээс найм хоногийн хугацаанд 433 чингэлгийг татан аваад байна.
Эхний өдөрт 24 чингэлгийг татаж авч байсан бол сүүлийн өдрүүдэд 60-65 чингэлэг болж нэмэгдсэн. Үүнээс үзвэл ирэх 8-9 хоногт боомтод хуримтлагдсан бүх чингэлгийг татаж авч дуусгах тухай Шадар сайд танилцууллаа.
Ерөнхий сайдын зүгээс чингэлэг тээврийн татан авалттай холбоотойгоор халдвар хамгааллыг илүү сайжруулах чиглэлд анхаарахыг үүрэг болгожээ" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.