Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан:
-2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр 2022 оны төсвийг батлаад, 65 хонож байна. Тендер, худалдааны үйл явц ямар явцтай байгаа талаар танилцуулъя.
Нийт 717 төсөл арга хэмжээнд 3.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулахаар төлөвлөсөн. Гэвч нэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 19.5 хувийн гүйцэтгэлтэй, 140 төсөл зарласан нь хангалтгүй байна. Иймд гуравдугаар сарын 1 гэхэд төсөл захиалагч нар төслөө эхлүүлэх хатуу шаардлага тавьж байна. Тухайлбал, 7 аймагт 13 тендер зарласан нь хангалтгүй дүн. Гэтэл нийслэлд нэг ч тендер зарлагдаагүй байна.
Төсөв батлагдмагц тендерийн үйл ажиллагаа эхэлж болдог хууль батлагдаад хоёр жил боллоо.
Тендерийн зураг, ТЭЗҮ нь байхгүй гэх зүйл яригдаагүй. Удаашралтай байгаа шалтгаан нь, зөвхөн зохион байгуулалтын ажил муу байна. Тиймээс төсвийн ерөнхийлөн захирагч нар орон нутагт тендер зарлах явдлыг сайжруулах ёстой гэх хатуу үүргийг Ерөнхий сайд өгч байна. Энэ эдийн засгийн хямралын үед ААН-үүдээ дэмжих ЗГ-ын бодлого үргэлжилж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.