СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-д педофил хүмүүст бүх насаар нь хорих ял оноохоор болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын эрх баригчид "педофил" буюу насанд хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлддэг хүмүүст бүх насаар нь хорих ял оноохоор шийдвэрлэжээ.

Тодруулбал, байна.

Төрийн Думын дарга Вячеслав Володин "Насанд хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг давтан үйлдсэн, эсвэл хоёр ба түүнээс дээш хүүхдийг хүчирхийлсэн, мөн онц харгис хэрцгий гэмт хэрэгт үйлдсэн хүмүүст бүх насаар нь хорих ял онооно" гэж мэдэгдсэн юм.

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтнүүдэд хатуу арга хэмжээ авахыг нийгмийн зүгээс дэмжиж байгааг тэрээр онцлон, "Бүх насаар нь хорих ял бол ийм төрлийн иргэдийг нийгмээс тусгаарлах шударга арга хэмжээ юм. Тэд хүний дүр төрхтэй ч хүн гэж нэрлэж болохгүй.

Түүнчлэн, Төрийн Дум бүх насаар нь хорих ялыг эдлүүлэх шинэ арга барилыг хэлэлцэж байгаа аж. 

Вячеслав Володин энэ талаар "Бид тэднийг хойд нутагт илгээн, уурхайд ажиллуулах боломжтой. Энэ нь цаазаар авах ялаас хамаагүй хүнд хэцүү байх болно. Мөн тэд хаана, аль уурхайд, ямар нөхцөлд ажиллаж байгааг олон нийтэд ил болгоно" хэмээн санал дэвшүүлсэн байна.

Эх сурвалж: duma.gov.ru

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.