34 настай И.Тэмүүлэн залууд эмч нар 4 сар амьдрах хугацаа байгаа гэж хэлснээс хойш 1 сар 27 хоног нь өнгөрчээ.
Түүний гэр бүл, найз нөхөд нь өнөөдөр олон нийтэд хандан амьдрал бэлэглээч хэмээн хүслээ. 10 хэдхэн наснаасаа бөөрний дутагдалд орсон түүнд ээж нь өрөөсөн бөөрөө өгсөн ч бөөрний судас нь хагарч, хаагдсанаас үүдэн дахин хагалгаанд орох шаардлага үүсжээ. Донор байгаа ч Монголд эмчилгээ хийлгэхэд 100 хувь амь насыг нь аврах баталгаа өгөөгүй тул БНСУ-д 300 сая воноор бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх сүүлчийн боломж үлджээ.
Ар гэрийнх нь өнгөрсөн хугацаанд хандив цуглуулах үүднээс бууз хийж, бал, үсний боолт зарж байгаа ч хаанаа ч хүрэхгүй байгааг дурдлаа. Сайхан сэтгэлтэй хүмүүс эхнээсээ тусалж, хурдан хүлэг морь бэлэглэж, дуудлага худалдаагаар зарсан бол иж бүрэн таван ханатай гэр хүртэл хандивт нь өгч тус нэмэр болжээ.
Ээж Ж.Хишиг-Амгалан: Хэдий хүүхдээ аврахаар хичээв ч их мөнгө орж байна. 10 настай байхаасаа өвдсөн ч миний хүү сэтгэлийн тэнхээтэй. Боломжтой бол дахиад өрөөсөн бөөрөө өгмөөр л байна. Маш олон удаагийн хагалгаа, эмчилгээ хийлгээд биед нь антибиотикийн эсрэг биет тогтсон. Үүнээс болоод цусыг нь 10 удаа шүүж байж, дараагийн хагалгаа хийх эсэхийг шийднэ гэж Монгол эмч нар хэлсэн. Харин Солонгосын эмч нар бол энд эмчлэгдэх боломжтой гэх хариу хэлсэн тул аль болох цаг хугацаа алдалгүй, эмчилгээгээ эхэлмээр байна. Хүүд маань 2 сар гаруй хоногийн амьдрах зай л үлдлээ. Сайхан сэтгэлтэй хүмүүс минь хүүд минь туслаач хэмээн дахин дахин хүсмээр байна.
ХАНДИВЫН_ДАНС
ХААН_БАНК 5057901208 И.ТЭМҮҮЛЭН
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.