СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ дэлхийн тэргүүлэх эдийн засаг болох сонирхолгүй байгаа гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

БНХАУ дэлхийн тэргүүлэх эдийн засаг болох зорилтыг хэрэгжүүлэхийн оронд ард түмний амьдралыг дээшлүүлж, дэлхийд эерэг хувь нэмэр оруулах тал дээр АНУ-ыг гүйцэж түрүүлэхэд илүү анхаарах ёстой гэж тус улсын Гадаад хэргийн дэд сайд Ле Ючэн мэдэгджээ.

юм.

Харин Ле Ючен "Манай улсын ДНБ АНУ-ын хэмжээнээс давсан явдал нь бидний сонирхож байгаа зүйл биш. Энэ бол бидний зорилт биш юм. Хятадын Коммунист нам ард түмнийхээ сайн сайхан амьдрах хүслийг биелүүлэхийг зорьж байна" хэмээн ярьжээ.

Түүнчлэн, тус улс дэлхийн ноёрхлыг эрэлхийлэхгүй байгааг тэрээр онцлон, "Бид хүйтэн дайны үеийн нэг талт үзэл, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, бүлгийн улс төр хийх гэсэн сэтгэлгээг эсэргүүцэх ёстой" гэж хэлсэн байна.

Өнгөрсөн онд Хятад улсын эдийн засгийн өсөлт урьдчилан тооцоолж байснаас илүү гарсан ч гийн улмаас Бээжин ирээдүйн эдийн засгийн сөрөг нөлөөллөөс сэрэмжтэй байгаа юм.

Гэвч БНХАУ-ын эдийн засаг 2030 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засаг болж, 2049 он гэхэд ДНБ нь АНУ-аас хоёр дахин их болох төлөвтэй байгааг шинжээчид тэмдэглэсэн билээ.

Эх сурвалж: South China Morning Post

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.