СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-19

УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайланд аудит хийжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн төвлөрүүлсэн орлого, иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив, сонгуулийн зардлын тайланг хянаж, дүнг танилцуулж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явуулсан нөхөн сонгуульд нийт 8 нам, 1 эвслээс 14 нэр дэвшигч, бие даан 2 иргэн нэр дэвшсэн. .

Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцсон нам, эвслүүд зардлын тайлангаа аудитын хуулийн этгээдээр баталгаажуулсан бөгөөд тайланг үнэн зөв, иж бүрэн илэрхийлсэн гэсэн 16 дүгнэлт гарсан байна. Аудитын тайланд аудитын зарим хуулийн этгээд аудитын горим, сорилыг бүрэн хэрэгжүүлж, хангалттай, зохистой нотлох баримтыг үндэслэн зардлын тайланг баталгаажуулах талаар дутагдалтай байгааг онцолжээ.

Аудитын дүнд Үндэсний аудитын газраас Сангийн сайдад 1, мөн аудитын хуулийн этгээдүүдэд 1 зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Аудитын тайлантай ЭНД дарж танилцах боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.