Авлига үндэсний хэмжээнээс хальж, гадаад улсын банк, санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хэвшил оролцох нь улам бүр нэмэгдэж байна.
Монгол Улс иргэн, эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээд шилжүүлэх, ялтан шилжүүлэх тухай 36 гэрээг 20 орчим улс оронтой байгуулсан бөгөөд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хүрээнд Авлигатай тэмцэх газраас гадаад улсын эрх бүхий байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллаж, ялангуяа гадаад улсаас хөрөнгө буцаах, мэдээлэл солилцох чиглэлээр 2021 онд гадаадын дөрвөн улсаас 20 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгийг буцаан авчирчээ.
Түүнчлэн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн дагуу конвенцийн хэрэгжилтийн талаар тайланг боловсруулах, бусад гишүүн орны конвенцийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн европ, төв азийн Авлигын эсрэг сүлжээнээс гишүүн улсын авлигын эсрэг тогтолцоо, эрх зүйн орчинд бүрэн хэмжээний мониторинг хийх үйл ажиллагаанд ажиглагчаар ажиллаж дүгнэлт хүргүүлэн олон улсын өмнө хүлээсэн үүргээ үр дүнтэй бүрэн гүйцэтгэсэн байна.
Олон улсын хөгжлийн түнш байгууллагатай хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газар нь 2018 оноос хойш Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын авлигын эсрэг тогтолцоог сайжруулах нь” төслийг Шүүхийн ерөнхий зөвлөл болон УЕПГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа аж. Төслийн хүрээнд шүүгч, прокурор, хууль сахиулагчдын мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх, хууль тогтоомжид оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, авах арга хэмжээний зөвлөмж боловсруулж, авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх юм.
Мөн Авлигатай тэмцэх газраас Ази, Номхон далайн орнуудын авлигын эсрэг сүлжээ, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны хамтарсан санаачилга СтАР /StAR/, ФАТФ зэрэг олон улсын байгууллагатай хамтран өргөн цар хүрээнд ажиллаж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.