Хятадын нийслэл Бээжин хотын оршин суугч эмэгтэй гадаадаас хүлээж авсан шуудангаа задалсны дараа "Омикрон"-ы халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд орон нутгийн эрх баригчид иргэдийг гадаадаас бараа бүтээгдэхүүн захиалахгүй байхыг уриалж байна.
Эрүүл мэндийн албаны ажилтан Пан Синхуогийн мэдээлснээр, тус эмэгтэй нь огт аялаагүй бөгөөд халдвар авсан хүмүүстэй харьцаагүй аж. Гэхдээ түүний хүлээн авсан шуудангаас вирусийн ул мөр олдсон гэжээ.
Тодруулбал, уг эмэгтэйн Канадаас хүлээж авсан захидлын гадаргуу болон дотор талаас вирус илэрсэн байна. Мөн ижил багцад байсан хэдэн арван захидлыг шинжиж үзэхэд таваас нь коронавирусийн ул мөр илэрчээ.
Түүнчлэн, шинжээчдийн илрүүлсэн "Омикрон"-ы омог нь Хятадад бүртгэгдсэн тохиолдлуудаас ялгаатай бөгөөд өнгөрсөн сард Хойд Америкт илэрсэн омогтой төстэй байсан аж. Иймээс тус эмэгтэй нь өөр улсаас ирсэн шуудангаар дамжуулан халдвар авсан байхыг үгүйсгэх аргагүй гэж Бээжингийн Өвчний хяналтын төвөөс мэдэгдсэн юм.
Энэхүү тохиолдол нь одоогоор Бээжинд бүртгэгдсэн цорын ганц "Омикрон"-ы халдвар бөгөөд албаныхан халдвар авсан эмэгтэйтэй ижил бүсэд ажиллаж, амьдардаг 13 мянга орчим хүнийг шинжилгээнд хамруулжээ.
Эх сурвалж: BBC, AFP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хятадыг буруутгах хэрэггүй. Тэд бол хохирогчид харин ДЭМБ аль эртнээс энэ вирүсийг судалж мутацад оруулж тарааж байгаа. Дэлхий дээр байдаг маш ховор вирүсүүд хүртэл ДЭМБ-д хадгалагдаж байдаг. Тэд бол дэлхийн дайсан. Америкуудтай хамтарж хүн ам ихтэй улсуудын хүн амыг цөөлөх бодлого явуулж байна. Омикрон бол зөвхөн эхлэл. Удахгүй мутацад оруулсан хувилбар тарж эхлэх болно. Microsoft хүртэл тоглоомын компани худалдаж авж байгаа нь учиртай. Хөл хорио тогтоовол хүмүүс уйдаж тоглож эхлэнэ.