Нийтэлсэн:
Б.Баярцэцэг
2 жилийн өмнө
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар гурван Элчин сайдыг шинээр томиллоо. Тэдний товч намтар, хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
БНСУ-д элчин сайдаар ажиллах Э.Сарантогос нь 300 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн нэг орон сууцтай, 16 сая төгрөгийн хадгаламжтай. Нэг суудлын жижиг машинтай. Өөрийн жилийн орлого нь 33.8 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 59 сая төгрөг хэмээн ХОМ-тээ мэдүүлжээ. Тэрбээр, 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай.
- 1992-1997 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль,
- 2000-2002 онд Японы Васедагийн Их сургууль,
- 2009-2010 онд Австралийн Аделайдын Их сургууль тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 1997-2000 онд ГХЯ-ны Азийн газарт мэргэжилтэн,
- 2002-2004 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл-шинжилгээний газарт 3-р нарийн бичгийн дарга,
- 2004-2007 онд Токио дахь ЭСЯ-нд 3-р нарийн бичгийн дарга,
- 2007- 2009 онд ГХЯ-ны Азийн газарт 2-р нарийн бичгийн дарга,
- 2010-2012 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газарт 1-р нарийн бичгийн дарга,
- 2012-2014 онд Токио дахь ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх,
- 2014-2016 онд Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх,
- 2016 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал,
- 2016-2017 онд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захиралаар тус тус ажиллаж байсан.
Кувейт улсад суух элчин сайдаар ажиллах П.Сэргэлэн нь 790 сая төгрөгийн үнэ бүхий хоёр нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий хоёр объекттой. 380 сая төгрөгийн нэг машинтай, 495 сая төгрөгийн адуу хоньтой. 172 сая төгрөгийн үнэт эдлэл, 123 сая төгрөгийн хадгаламжтай. “Монголком” компанийн 30 хувийг эзэмшдэг. Өөрийн жилийн орлого нь 59 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 108 сая төгрөг хэмээн ХОМ-тээ мэдүүлжээ. Тэрбээр, 1971 онд Улаанбаатар хотод төрсөн. 51 настай.
- МУБИС-ийг багш,
- СЭЗДС-ийг бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 2012-2018 онд Монголын морин спорт, уяачдын холбооны ЕНБД,
- 2008 оноос “Ноён сүлд” группийн зөвлөх,
- 2016-2017 онд ХХААХҮ-ийн сайд
- 2018-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.
Швейцарын холбооны улсад суух элчин сайд Д.Гэрэлмаа нь 570 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн нийтийн орон сууцтай, 220 сая төгрөгийн үнэ бүхий нэг авто машин, 917 сая төгрөгийн хадгаламж, 2144 ширхэг хувьцаа эзэмшдэг. Өөрийн жилийн орлого нь жилд 31 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 227 сая төгрөг хэмээн ХОМ-тээ мэдүүлжээ.
Тэрбээр, 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай.
- 1994 онд Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх Лицей дунд сургууль,
- 1998 онд Монгол Улсын Их сургууль төгссөн. Олон улсын харилцааны мэргэжилтэй.
- 2000 онд Франц Улсын Засаг захиргааны дээд сургууль,
- 2001 онд Шинэ Зеланд Улсын Веллингтоны их сургууль
- 2009 онд Туркийн дипломатын академид тус тус мэргэжил дээшлүүлсэн,
Ажилласан байдал:
- 1998 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн,
- 2000-2002 онд ГХЯ-ны Европын газрын атташе,
- 2003-2007 онд Парис дахь ЭСЯ, Женев дэх Байнгын төлөөлөгчийн газарт 3-р нарийн бичгийн дарга,
- 2007-2011 онд ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газарт 2-р нарийн бичгийн дарга,
- 2011-2014 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт 1-р нарийн бичгийн дарга,
- 2014-2018 онд ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал,
- 2018 оноос ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байсан.
Бас л хэдэн хулгайч луйварчин авлигач нарыг олж ирээд албан тушаалд тавьлаа. Эд нар ард түмний төлөө улс орны төлөө юм хийх үү??????? . Би л лав итгэхгүй!!!!.
Ed nar bugdeeree hulgaaichuud
Сэргэлэн нь ХХАА н сайдаас өөр олигтой алба хашиж баыгаагүй, морь мал гэж явсан нөхөр байна. Тэгээд Элчин сайд гэнэ, одоо Кувейтэд тэмээний уралдаан үзнэ зохтон байгуулна, араб хор хор найруулга сурна жаал мөнгө хусна, обьект хусна, унтаа Оюунхоролмаа авгай шиг
Та нар улсаа.үндэсээ гэсэн халуун сэтгэлээр ажилаарай.энэ чинь эх орон олон түмэнд чинь хэлтэрхий шиг жижиг байсан ч нэмэртэй шүү амжилт хүсье
Ойлномжтой шүү дээ, найраа , наймааний албан тушаал .......!!!!!
Ойлгомжтой шүү дээ, найраа, наймааны албан тушаал
энэ сэргэлэн гэж уяач юу вэ. Бас кувеэйт швэйцарь 2т монгол улс эся тай байх ямөр ч шаардлага байхгүй. Бөөн зардал