Омикрон хувилбарын онцлог, эмнэлзүйн шинж тэмдгийн талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг зөвлөгөө өглөө.
Б.Одончимэг: Омикрон хувилбарын эмнэлзүйн шинж тэмдэг харьцангуй хөнгөн маягаар явж байгаа боловч иргэдээс зовуурь их байна гэх мэдээлэл ирж байна.
Дельта хувилбарын шинж тэмдэг 10 илэрч байсан бол Омикрон хувилбарын шинж тэмдэг 3-5 хоног байна.
Омикрон хувилбарын эмнэлзүйн шинж тэмдгээс танилцуулбал:
Нийтлэг илрэх шинж тэмдэг: Халуурах, ханилгах, ядарч сульдах, амт үнэр алдагдах
Нийтлэг бус шинж тэмдэг: Хоолой өвдөх, толгой өвдөх, гүйлгэж суулгах, биеэр тууралт гарах
Хүнд шинж тэмдэг: Амьсгаадах, цээжээр өвдөх, ухаан санааны байдал алдагдах, биеэр тууралт гарах юм. Хэрэв танд ийм шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах шаардлагатай.
Танд тус хувилбарын халдвар илэрсэн бол гэртээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлан халуун цай хоолоо идэж, ууж антибиотик эмчилгээ хэрэглэхгүй байхыг зөвлөж байгаа. Хэрэв танд аюултай шинж тэмдэг илэрч байгаа бол эмчид хандаж, шаардлагатай зөвлөгөө мэдээлэл авахыг зөвлөж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.