УИХ-ын намрын чуулган өнөөдөр хуралдаж, хаалтаа хийлээ. Хуралдааны дараа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн төлөөлөл нэр бүхий хүмүүсийг АТГ-т өгч байгаа талаараа мэдээлэл хийсэн юм.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-УИХ-ын намрын чуулган өнгөрсөн оны 10-р сарын 1-нээс эхэлснээс хойш АН-ын асуудлыг УИХ-ын дарга болоод холбогдох бүхий албан тушаалтнуудад тавьсаар ирлээ. Өнөөдөр УИХ-ын намрын чуулганы хаалт болж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатарыг хуулиа биелүүлээч хэмээн өнгөрсөн долоо хоногт шаардлага тавьж байсан. Хэрэв шаардлага хангахгүй бол Үндсэн хуулийн цэцэд материалаа өгнө гэж хэлж байсан.
Нэгдүгээрт, Г.Занданшатар дарга хуулиа биелүүлэх ёстой. Хэдий эрх баригч намаас сонгогдсон дарга ч гэлээ ардчиллын үнэт зүйлсийг хамгаалагч, бодит үйлдэл хийгч төрийн түшээ гэж УИХ дахь АН-ын гишүүд үздэг. Г.Занданшатар эс үйлдлээрээ парламентыг, сөрөг хүчнээ бэхчүүлэхэд хойш сууж буйд харамсаж байна. Хамгийн гол зүйл нь парламентын ардчилал. Хоёр намын бүлэг нэгнээ чадавхгүйжүүлж байгаа нь жижигхэн эрх ашиг. Тиймээс бид Г.Занданшатар даргын асуудлаар цэцэд хандаж байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
-Ардчилсан намын тамганы маргааны асуудлыг эхлүүлсэн төрийн албан хаагч нарыг Авлигатай тэмцэх газарт АН-ын зүгээс өгсөн. Харамсалтай нь үүн дээр хэрэг үүсгэн шалгаагүй.
Энэ удаад УИХ дахь АН-ын бүлгийн олонх гишүүдийн зүгээс бүртгэлийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудыг АТГ-т өнөөдөр өгч байна. Үүнд,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, хэлтсийн дарга н.Ганзориг, хяналтын байцаагч н.Чиймаа, Д.Чинтулга гэсэн дөрвөн хүн бий. Мөн Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Амардэлгэр, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран нарыг өгсөн. Ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрүүдийг гаргасан учир АТГ-т шалгуулна.
УИХ-ын дарга Г.Занданшатарын тухайд, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг зөрчиж, АН-ын бүлгийн гишүүдийн олонхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй, намын дотоод маргаан мэтээр тайлбарлаж, АН-ын бүлгийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, олон нийтэд ийм ойлголт төрүүлж буй мэтээр харуулсан учир Үндсэн хуулийн цэцэд өгч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Ардчилсан намыг хоёр нам, хоёр даргатай байгаа мэтээр харагдуулдаг явдалд цэг тавьцгаая. Бид намын төлөө байлдаагүй. Улс төрд шударга байдал тогтоосой гэж бас иргэдийн ахуй амьдрал, үнийн өсөлтийг бид ярих ёстой. УИХ-ын дарга Г.Занданшатар "Улс төрийн намын асуудлаа дотооддоо ярь" гэж их муухай юм ярьж байгаа шүү дээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хэ хэ ха ха хи хи УИХ хошин шогийн хамтлагтай болчихсон юм уу
Biton bi darga heveeree feed bhad yaj shideh bilee deee..
Ene dorligjob gedeg hukgaichoin munguur togolson bandi hutsadag bolj jenko dorligjob sahal geed mongoliig tonoson buleg hulgaichidtai atg temtseed hurungiig ni huraa
Сөрөг хүчнээ хямралд түлхээд байгаа бол МАНгарууд тэнэгээ харуулж байгаа юм.
Төрд байгаа бүх хүмүүсийг зоригтой шударгаар шалгуулаад өгөх зоригтой аавын хүү ээжийн охин Монгол улсад алга даа одоо угаасаа дийлдэхгүй төрд байгаа хүмүүс цэвэр шудрага байж л Монгол жаахан ч дэвжих байх доо