“Минжийн заставт халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн ХХЕГ-ын даргад хариуцлага тооцох уу” гэсэн мэдээлэл өчигдөр нийтлэгдсэн.
Алслагдсан, хүрэхэд хүндрэлтэй нөхцөлд улсын хил хамгаалалтыг зохион байгуулдаг, хугацаат цэргийн алба хаагчгүй, офицер, ахлагч нар ээлжийн журмаар үүрэг гүйцэтгэдэг онцлогтой Хилийн 0151 дүгээр ангийн харьяа Минжийн заставыг танилцуулах зорилгоор энэ сарын 07-ны өдөр ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн УИХ-ын зарим гишүүдийн хамт Минжийн заставт ажилласныг ХХЕГ-ын хэвлэлийн алба баталлаа.
Бүрэлдэхүүн хилийн застав явахаас өмнө PCR-ын шинжилгээнд хамрагдахад бүгд сөрөг гарсан аж.
"Дээрх бүлгийг ажиллаад ирсний дараа буюу энэ сарын 09-ний өдөр тус застав руу хүнс, материалын хангалт хүргэх, ээлж солилцох бүлэг явсан. Тус бүлгийн бүрэлдэхүүнд байсан жолооч, ахлах ахлагч Б-гээс 01 дүгээр сарын 13-ны өдөр халдварын шинж тэмдэг илэрснийг хилийн заставаас мэдэгдсэн. Дуудлагын дагуу очиход уг ахлагчаас гадна хилийн заставт ажиллаж амьдарч байсан хоёр том хүн, нэг хүүхэд халдвар авсан байсныг шинжилгээгээр тогтоож, Улаанбаатар хот руу татан авсан. Халдвар авсан тус иргэдийн биеийн байдал хөнгөн зэрэгтэй байгаа тул гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байна. Хилийн заставт үлдсэн алба хаагчдын биеийн байдал хэвийн байгаа бөгөөд халдвар хамгааллын хэрэгслээр бүрэн хангаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна" хэмээн ХХЕГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ дарга тэр гишүүн авгай нарыг шол шол хэмээн маш сайн долоож өгчээ