Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2,135 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 1,344 нь нийслэлд, 791 нь орон нутагт бүртгэгджээ.
Хоногт гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 2016 болсон байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 8,210 байгаа бол гэрийн хяналтад 36,229 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 2,561 нь хөнгөн, 4,824 нь хүндэвтэр, 778 нь хүнд, 47 нь маш хүнд өвчилсөн талаар өнөөдөр мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.