Казахстаны хууль сахиулагчид Алматы хотод эсэргүүцлийн жагсаалд оролцсон иргэдийг үргэлжлүүлэн баривчилсаар байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 2,601 хүнийг саатуулжээ.
Энэ талаарх албан ёсны мэдэгдэлд "Терроризмын эсрэг үйл ажиллагаа эхэлснээс хойш хууль бус жагсаал, дээрэм болон бусад гэмт хэрэгт оролцсон нийт 2,601 хүнийг саатуулаад байна. Мөн нийт 127 галт зэвсэг, 4,077 сумыг хураан авсан" хэмээн тэмдэглэсэн байна.
Тус улсын эрх баригчдын мэдээлснээр, энэ сарын 7-ны өглөө гэхэд Казахстаны бүх бүс нутагт хууль дүрэм, дэг журмыг эргэн тогтоосон аж. Жагсаал цуглаан, үймээн самууны үеэр 4,500 гаруй хүн шархадсан бөгөөд 225 хүний цогцсыг моргт хүргэсэн гэж тус улсын Ерөнхий прокурорын газраас мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.