Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлсөн юм.
Тус шийдвэртэй холбогдуулан БОАЖ-ын сайд асан Н.Уртнасан өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр "Ерөнхий сайд шударга, зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Бүх шатанд хариуцлага тооцох эрүүл зарчим, жишиг тогтоох нь төрийн алба хашиж буй хүн бүрт үүрэг хариуцлагаа ухамсарлах зөв хандлага гэж ойлгох ёстой. Өнөөдөр гарсан шийдвэртэй холбоотой үүнээс өөр тайлбар үгүй" гэжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалд ШӨХТГ-ын дарга Бат-Өлзийн Бат-Эрдэнэ нэр дэвшээд байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.