Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс 2022 оны 1 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 14 мянга орчим өрхийн 71 мянга гаруй иргэнд түгээн сурталчилж ажиллажээ.
Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах 4 удаагийн сургалтад нийт 245 албан тушаалтныг хамруулсан байна.
Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг khutulbur.iaac.mn цахим мэдээллийн санд хүлээн авч, 21 аймгийн гүйцэтгэлийг үнэлэх ажлыг хийжээ. 21 аймгийн авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний дундаж 77.9 хувиар үнэлэгдсэн аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.