МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, М.Энхболд, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа, Ж.Цогзолмаа, Н.Номтойбаяр нарыг МАН-ын гишүүнээс хөөсөн гэх мэдээлэл цагийн өмнө ордонд түймэр адил тархав.
Манай телевизийн сэтгүүлч хөөгдсөн гэх МАН-ын гишүүн Ж.Мөнхбатаас энэ тухай лавлахад ингэж хариулсан байгаа.
Гэтэл Зам тээвэр, хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ хэдхэн хормын өмнө
хэмээн жиргэлээ.
Тэгвэл 18:00 цагийн үед МАН-аас хөөгдсөн гэх УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар дараах мэдээллийг хийлээ.
18:15 цагийн үед МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Д.Батбаатар: Өнөөдөр МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны ээлжит хурал болсон. Энэ удаагийн хурлаар намын анхан шатны байгууллага, гишүүдээс ирүүлсэн гомдол саналыг хэлэлцсэн. Хяналтын Ерөнхий хорооны гишүүд цаг үеийн асуудлаар хоорондоо харилцан мэдээллээ солилцсоны зэрэгцээ, өмнөх хурлын тогтоол болох 13 болон 16 тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаарх шаардлагыг намын удирдлагуудад өгсөн. Харин хэн нэгэн гишүүнийг намаас хөөсөн зүйл болоогүй тийм тогтоол шийдвэр гараагүй" гэлээ.