Говь-Алтай аймгийн Алтай сумаас зүүн хойд зүгт 46 км зайд 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар 2022 оны нэгдүгээр сарын 17-ны 23:04 цагт болсныг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч болон тус газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Ташрамд мэдээлэхэд Говь-Алтай аймгийн Халиун суманд өмнө нь /2021.12.23/ 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.