СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Баасанцогтын гомдлыг хэлэлцээд, хүчингүй болгожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Б.Баасанцогтын гомдлыг 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцжээ.

Б.Баасанцогт нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолоор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргасан юм байна.  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх маргааныг 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд “... олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан үйлдэл гаргасан нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасныг тус тус зөрчсөн” гэсэн үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 6 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Б.Баасанцогтын гомдлыг хангахгүй орхиж байжээ.

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.110

Энэ оцогнуурт нэр төрөө бодох, ичих булчирхай нь ажиллах гэж нэг юм байдаггүй л юм байх даа. Юун давж заалдах ...кккк

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.101

Хонгиын шүүгч 2 жилээр ажиллах эрхгүй л болсон бн 2 жилийн дараа эргээд л ажилдаа орно хонгил яг хэвээрээ л байхын бн женкогийн нохойнууд хуулиас дээгүүр бн даа

Зоч
2 жилийн өмнө
66.181.161.82

Хүний муухай арилдагүй тэнгэрийн муухай арилдагаа гэж.бас баас хатавч өмхийгөө тавихгүй гэж..

Зочин
2 жилийн өмнө
192.82.68.211

Ямар нүүрээрэй давж заалдаж чадаж байна аа ха,ха,ха

Зочин
2 жилийн өмнө
192.82.75.68

Ичихч үгүй даваж заалдаад байх юмаа

Зочин
2 жилийн өмнө
139.5.217.83

Царай муутын туйл гичий

Зочин
2 жилийн өмнө
217.255.138.147

Ийм ёс суртахууны доголдолтой хүнд бүхэл насаар нь ийм албан тушаалаас зайлуулах хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.