Нийслэлийн цагдаагийн удирдах газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ.
Энэ үеэр бусдын биед гэмтэл учруулах хоёр хэргийг таслан зогсоож, гэмт хэрэгт сэрдэгдсэн хоёр, шүүхийн хариуцагч дөрөв, зөрчлийн улмаас эрэн сурвалжлагдаж байгаа хоёр, оршин суух газраасаа сураггүй алга болсон нэг, нийт эрэн сурвалжлагдаж байсан есөн хүнийг олсон байна.
Мөн хууль тогтоомж зөрчсөн 34 зөрчлийг илрүүлэн шилжүүлж, 78 хүнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон 28 хүнийг яаралтай тусламжийн 103-т үзүүлэн, ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.
Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25, 42 дугаар хороонд мягмар, баасан гарагуудад хороо, дүүргийн ажилтнуудтай хамтран иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зөвлөмж өгч хамтран ажиллаж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.