Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын таван гишүүн 2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг танилцууллаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Судалгаагаар Монгол улсын иргэдэд өмчлүүлсэн газар манай улсын нийт нутаг дэвсгэрийн нэг хувьд ч хүрэхгүй байна. Одоогоор 0.5 хувьдаа ч хүрээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, 99 хувь нь төрийн өмч байна. Төрийн өмч гэдэг маань нэг талаасаа эзэнтэй, нөгөө талаасаа эзэнгүй болчхоод байна.
Төрийн өмч төрийн байгууллагыг толгойлж байгаа дарга, захирал, даамлуудын хувийн өмч болчихсон байна. Ингэж эзэн нь мэт аяглаж, зарж, үрж өнөөдрийн энэ эмх замбараагүй Улаанбаатар хот бий болсон.
Газраа өөрийн эзэмших эрхийн бүртгэлдээ байлгаж байгаа нийтийн орон сууц тун цөөн байна. 1960, 1970, 1980, 1990 онд баригдсан 13-р хороолол, Төмөр зам, Сансар, 40, 50 мянгатын дөрвөн давхруудад ямар ч гэрчилгээ байхгүй, төрийн мэдэлд байгаа. Гэтэл иргэд насаараа хөдөлмөрлөж, хөрөнгөө хураагаад худалдаж авч байна. Түүнийгээ баталгаажсан үл хөдлөх хөрөнгө гэж бодож байна. Хэрэг дээрээ тэд ямар ч газар дээр холбогдоогүй, тоосго өмчилж байгаа юм. Газар хөдөлж, гал усанд автвал тэд юу ч үгүй үлдэнэ.
Судалгаанаас харахад БЗД-т 18, СХД-т 10, СБД-т 7, БГД-т 7, Налайх дүүрэгт 6, Хан-Уул дүүрэгт 5 гээд нийт 53 газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байна. Хэнтий аймагт л гэхэд газар хөдлөлтөд тэсвэргүй 40 орон сууц байна. Нураах шийдвэр гарсан гэсэн үг.
Хоёр дахь харилцаа нь, өнгөрсөн 20-30 жилд гарсан газрын хулгайг хязгаарлах.
Судалгаагаар, нийслэлийн хэмжээнд 107 төрийн байгууллага нийт 104.2 га төрийн мэдлийн өмчийн газарт нийтийн орон сууц барьсан. Газрын суурь үнэлгээгээр 99 тэрбум 566 сая төгрөгөөр үнэлэгдэх газар байна. Жишээ нь, Баянзүрх дүүрэгт 27 байгууллага төрийн өмчийн газарт нийтийн эзэмшлийн орон сууц барьсан байна. Энэ бол өнгөрсөн 30 жилийн үр дүн, газрын наймаа, мафи, далд эдийн засаг, авлига. Харин аймгуудаас нарийн судалгааг гаргаж өгөөгүй.
Гурав дахь харилцаа нь, дуусаагүй барилгад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгох явдлыг зогсоох.
2020 оны байдлаар 551 нийтийн орон сууцны зориулалттай орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгээд, гэрчилгээ олгосон байна. Эдгэээр нь 123 ББСБ-ын барьцаанд байна.
Гол шалтгаан нь, орон сууц худалдаж авахаар гэрээ байгуулсан иргэд 100 хувь төлбөрөө төлсөн ч гэсэн орон сууцныхаа гэрчилгээг авч чаддаггүй буюу өмчийнхөө албан ёсны эзэн болж чадахгүй байна. Жишээлбэл,
Тиймээс өмчлөх эрхээ эдэлж чадахгүй байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалах ёстой. 50 мянган иргэдийн асуудал яригдаж байна.
Эдгээр иргэд бүгд иргэний шүүхэд ханджээ. Тэгэхээр шүүгч нар, ББСБ, барилгын компани, хохирсон иргэд өөрсдөө оролцох шаардлагатай. Нэг орон сууц нэг л өмчийн эзэнтэй байх ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.