Жил жилийн УИХ-ын намрын чуулган сар шинийн баярын өмнө буюу нэгдүгээр сарын сүүлчээр дуусгавар болж, хаврын чуулганыг жил бүрийн дөрөвдүгээр сарын нэгний өдөр нээдэг.
Энэ жилийн тухайд халдварт цар тахлын дэгдэлтийн оргил үе явагдаж байгаагаас хамаарч энэ сарын 21-ний өдөр хүртэл намрын чуулганыг завсарлуулахаар болжээ. Өнөөдрийн байдлаар УИХ-ын 13 гишүүн Коронавирусийн цар тахлаар өвдсөн байгаа аж.
Мөн, намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын дийлэнхийг хэлэлцэж дууссан тул ийн шийдвэр гаргаж буй аж.
Эх сурвалж: УИХТГ-ын ХМОНХХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.