АНУ болон Канадын зарим хэсэгт томоохон цасан шуурга болж, их хэмжээний цас орж байгаагийн улмаас 80 сая гаруй хүнийг цаг агаарын аюулаас сэрэмжлүүлээд байна.
Канадын Онтарио мужийн өмнөд хэсгийн ихэнх нутгаар цасан шуурга болно гэж албаныхан анхааруулсан бөгөөд тус улсын хамгийн том хот болох Торонтод 20 см хүртэлх цас орох төлөвтэй байгаа аж.
Харин АНУ-ын зүүн өмнөд хэсгийн зарим мужид 145 мянга гаруй хүн тог цахилгаангүй болоод байгаа ба олон мянган нислэг цуцлагджээ. Тус улсын Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр, зарим бүс нутагт 30 см гаруй цас орох төлөвтэй байгаа бөгөөд Виржиниа, Жоржиа, Хойд болоод Өмнөд Каролина мужуудад онц байдал зарласан байна.
Энэхүү нөхцөл байдлын улмаас олон зуун тээврийн хэрэгслийн ослын дуудлага ирсэн гэж хурдны замын эргүүлүүд мэдээлсэн юм. Мөн зарим бүс нутаг эрэг орчмын үерт автаж болзошгүй байгаа бөгөөд энэ нь зам, дэд бүтцэд сөргөөр нөлөөлнө гэж албаныхан сэргийлж байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.