СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-01-17

МҮОНТВ-ийн ерөнхий захирлын хууль зөрчсөн баримтуудыг ТБХХ-нд хүргүүлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

"МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн 80 хувь нь хууль зөрчин томилогдсон" талаар бид өчигдөр мэдээлсэн. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг үг бий.

МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийг хууль зөрчин томилсон нь Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг дураараа дургихад хүргэж байгаа бололтой. МҮОНТВ-ийн нэр бүхий 73  ажилтан ерөнхий захирлын хууль зөрчин дураараа дургиж байгаа баримтыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн байна. Энэ асуудлыг өнөөдөр тус Байнгын хороогоор хэлэлцэхээр болжээ. 

Тус байгууллагын ерөнхий захирал А.Бүрэнбаатар нь 2021 оны гуравдугаар сарын 5-нд ажилд томилогдсоноос хойш орон тоо, бүтцэд байхгүй зургаан ажлын байрыг шинээр бий болгон, өндрөөр цалинжуулж, 82 хүнийг ажлаас халж, 95 хүнийг шинээр томилжээ. Хамгийн ноцтой нь энэхүү 95 хүн нь А.Бүрэнбаатарын танил тал, найз нөхдийн хүрээллийн хүмүүс байгаа гэжээ. Цаашилбал, МҮОНТВ-ийн удирдах бүрэлдэхүүнийг 100 хувь шинэчилж, бүгдийг нь үүрэг гүйцэтгэгчээр тавьсан нь холбогдох хуулиудыг зөрчиж байна гэв. 

Боловсон хүчний бодлогыг алдагдуулж байгаагаа гадна санхүүгийн олон тооны зөрчил гаргасан гэж гомдолд дурджээ. Тухайлбал, дотоод нөөц, ажиллах хүчээрээ хийх боломжтой ажил үйлчилгээг 113 сая төгрөгөөр гадны байгууллага, иргэдээс авсан. Уламжлагдаж ирсэн нийгмийн даатгалын 901 сая төгрөгийн өрийг одоогоор 1.9 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Ажилчдын цалин хөлсийг олгохын тулд гурван удаагийн гүйлгээгээр /ҮЗ-ийн зөвшөөрөлгүйгээр, нууцаар үйлдсэн/ 12 сая төгрөг авч, олгосон гэж тус тус дурджээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.52

Энэ хүнииг огцруулж болдоггүй юму Шудраг чадвартай хүн тавиачээ

Чинзориг
2 жилийн өмнө
66.181.161.52

МАН Бүлгийн дарга хамгаалж байгаа . Бүрэнбаатарыг барахгүй ээ хуулиа зөрчөөд байж байг ээ.

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

Arai denduu yum. Tatvar tologchdiin Mongo biz de

Toogiid
2 жилийн өмнө
202.55.188.105

Togtohsureeeen hunee avaa

Zochin
2 жилийн өмнө
66.181.186.165

Uulna Olon niitiin geed bidnii tatvaraar sanhuujdeg baiguullaga baimaar um. Ene Ulaanii uhuulga haa saigui shurgalsan bna gedeg shig ene MANii ner barisan luivarchin ideechin ugaachid bas end uurlesen um bna daa!!! Ene TV er ni tatan buulgaad bugdentei ijil bolgoh heregtei!!! Uzeh ch um bhgui. Hairan Ard tumnii mungu hurungu!!!

Зочин Зочин
2 жилийн өмнө
64.119.25.11

Иймэрхүү хулгайч луйварчид хууль хяналт АТГ -ын хаагуур мултарч гараад байдаг юм бол.

Zochin
2 жилийн өмнө
59.153.115.170

Zss.halahgyui yadgiin.ue damjsan arhichdiin uur uurhaisht

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.122

Эрхэм гишүүд оролцвол байнга хэл ам татласан.асуудалтай учирах юм.хэл амгүй шудрага нээлттэй юм хийчихээч ямар хэцүү юм вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.